Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо дуучин П.Идэржавхлантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МҮСХНХ нь урлаг соёл, спорт, нийгмийн олон талт үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулж тэдний үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллахыг зорьдог юм.
МУСТА, дуучин П.Идэржавхлан “ЭНЭ НАСНЫ ХАЙР” гурав дах бие даасан тоглолтоо энэ сарын 20-ны өдөр Монгол бөхийн өргөөнд хийхээр товложээ. 2004 онд СУИС-д элсэн орж таван жил дуурийн дуулаач мэргэжлээр суралцан урлагийн алтан тайзнаа гарч ирсэн чадварлаг, авьяаслаг дуучин маань “Ижий энтэй эгч”, “Андын сэтгэл” зэрэг олон сайхан дуунуудаараа сонсогч түмнийг баясгаж яваа юм.
“ЭНЭ НАСНЫ ХАЙР” тоглолтын нэрээр нэрлэгдсэн түүний шинэ уран бүтээлийг сонсогч та бүхэн хүлээн авна уу…