Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулганаа эхлүүлэхээр та бид хуран цуглаад байна.Намрын чуулган өндөрлөснөөс хойшУИХ-ын гишүүд21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 300 шахам суманд очиж, 178.0 мянга гаруй иргэд, сонгогчтой уулзаж,УИХ-аас баталсан хууль, төрийн бодлогыг таниулж, хэрэгжилттэйньтанилцлаа.Уулзалтуудаас ард олны аж амьдралын өнгө төрх, сэтгэлийг нь зовоосон асуудлууд, төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ тодорхой харагдсан нь дамжиггүй. Болж бүтэж, ахиц дэвшилд хүрч байгаа, гэрэл гэгээтэй зүйл цөөнгүй ч бүхэлдээ ард түмний аж амьдрал сайнгүй байна.Аймаг, сумдын төвийн айлуудын дийлэнх нь төвлөрсөн эрчим хүчинд,5-аас бусадаймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүч малчдын ердийн хэрэглээ болсон. Бүх сум,сууриндүүрэн холбооны сүлжээ хүрч, интернэт, ухаалаг гар утсаар гэрээсээ, малчны хотноос дэлхийтэй холбогдож байна.Телевизийн бүх сувгийг үзэж, мэдээлэл авч байна.
Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэд хөдөлмөрийнхөө үршимийг бүрэн хүртэж чадахгүйбайна.Өсгөсөн мал нь, хураасан ургац ньорлогын тогтвортой үүсвэр болохгүйбайна.
Ноос, арьс шир тушаасны урамшуулал малчин өрх бүрт хүртээмжтэй хүрэхгүй байна.2017 онд 302.5 мянган малчны 86.9 мянга нь ноосныурамшуулал авсан бол арьс, ширний урамшуулалд 2016 онд 64.2 мянган малчин хамрагджээ. 2016 онд хонины ноосныхоо 25.5 хувийг, ноолуурынхаа 8.3 хувийг, арьс ширнийхээ дөнгөж 10.0 хувийг л бүтээгдэхүүн болгож боловсруулсан байна. 400.0 мян.тн мах, 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ махны 2.5, сүүний 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ.
Хөдөөд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь энэ арчаагүй гэмээр байдалд хүргэсэн. Тиймээс УИХ, Засгийн газар,орон нутгийн удирдлагууд аймаг, сумдад боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тэргүүн ээлжинд дэмжиж, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашид зах зээл, хүн ам, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх чиглэл баримталж ажиллах нь зүйтэй юм.
Газар тариалан эрхлэгчид ургуулсан төмс, хүнсний ногоогоо дараагийн ургац хүртэл хадгалж, борлуулж, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх хүсэлтэй байдаг. Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог.
Салбарын яамхүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна.2013-2015 онд Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ зоорь,агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 аж ахуйн нэгжид94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлээр байгуулсан 24 агуулах,зоорь нь бүгд Улаанбаатарт байх юм. Энэ бол авсан арга хэмжээ иргэндээ, айлөрхдөө хүрэхгүй, хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байгаагийн нэг жишээ юм.
Ирэх жилүүдэд жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийнзоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа,түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариаланэрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая.
Хөдөөдамьдрах таатай орчинбүрдүүлэх замаар төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг хангах чиглэлддорвитойарга хэмжээ авах шаардлагатайбайгааг иргэд анхааруулж байна.Аймаг, сумын төв, суурин газруудад ажилгүйдэлих хэвээр байна. Ажлын байргүй, амьдрах аятай орчин бүрдэхгүй байгаа нь сум эзгүйрч, залуус нутагтаа тогтохгүй байхголшалтгаанюм.
Аймгийн төвийгоролцуулаад аймаг,сумдын нийт өрхийн 15 орчим хувь төвлөрсөн дулааны хангамжид,16 орчим хувь нь төвлөрсөн цэвэр, бохир уснысүлжээндхолбогдсонбайна.Хөдөөдус, дулааны асуудал орхигджээ.Үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэхэдтөвлөрсөн ус, дулааныхангамжчухалгэдгийгбид мартжээ.
Тиймээс сумдад байгальд ээлтэй, дэвшилттехнологитойус хангамж, ариутгах татуургын, дулаанынэгдсэн болон хэсэгчилсэн систем шинээр байгуулах, байгааг ньөргөтгөх, түүнд сумдын айл өрхийн 50 хүртэл хувийг холбох ажлыг тодорхойтөлөвлөгөө, тооцоо судалгаатай хэрэгжүүлж эхэлье.
Эрхэм гишүүд ээ,
УИХ нийслэлийнутаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийнхүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойанхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыгөнөөгийннөхцөлдхангалттай гэж хэлж болохуйц түвшиндшийдвэрлэсэн. Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн.Одоо хийхёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэжбаймаар байна.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт,УИХ-ын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв,хөрөнгийн зарцуулалтадУИХхяналт тавихёстой.
Хотын иргэдийгбухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл.Нийслэлийн авто замын урт 858км,тээврийн хэрэгслийн тоо586.8мянга, авто замын ачаалал3дахин хэтэрсэн гэсэнмэдээбайна.Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо. Хариннүхэн гарц,давхар зам барих, замынурсгалыг зөв зохион байгуулах,нийтийн тээврийн маршрутыг оновчтойболгохбайдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишгийг анхаарч үзье.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эхүүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхадтендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүйбайгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй.
Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэгхөшүүрэг болгож ашигламаар байна. Зам гүүр, барилга угсралтын зэрэг ажилдтуслан гүйцэтгэгчдийг гаднаас залж биш, дотроосоо урьж хийлгэдэг байх нь зүйднийцнэ.
Эрхэм гишүүд ээ,
Хар тамхи,мансууруулах эм, сэтгэцэднөлөөт бодисын хэрэглээ, архидан согтууралт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралтсэтгэлтүгшээх хэмжээнд хүрчээ.
2017 ондшүүхээсял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17настай,42.7 хувь нь 18-29 насныханбайна.Ялшийтгүүлэгчдийн25.0хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.Өмнөх онтой харьцуулахадял шийтгүүлсэн14-15насныхнытоо3.5, 16-17 настайхүүхдийнтоо23.5, 18-29 наснызалуусынтоо 26.8 хувиар,согтуугааргэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувьөсчээ.
Улсынхэмжээнд анхан шатны шүүх 8839 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос53.4 хувиар өсөж,мансууруулах эм, сэтгэцэднөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 4.9 хувьнэмэгдсэн байна.Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрхянагдаж, өөрчлөгдөх ньбайдагчялшийтгүүлэгчдийн48 орчим хувийг өсвөр үеийнхэн,залуучууд эзэлж байгаа нь санаазовоосон асуудал мөн.
Үүнийшалтгааннөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайбайна.Мөнхүүхэдзалуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртахууныасуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ.Энэ зорилгоорМансууруулах эм, сэтгэцэд нөлөөтбодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж,УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё.
Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль,Зөрчлийн хуулиархар тамхи,мансууруулахэм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүндногдуулахял,шийтгэлийнбодлогыг оновчтойтогтоожчадсанэсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй.
Мөн баганасны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыгчангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөжболохгүй гэдгийг зориуд тэмдэглэе.
Үндэснийстатистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 лархи, дарс, 26.3 л шар айраг ногдоххэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна. Улсын хэмжээнд архи, согтууруулахундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдожбайнагэсэн үг.Энэ ньархи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа,үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээсхэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагаваручруулжбайгааг харуулж байна.
УИХ-аас баталсан,Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгохүндсэн чиглэлдЗасгийн газар Архидансогтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөнмэдүүлэхээр заасан. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх,ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэртөрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээндхүргэжбууруулах,архины агууламжийн дээд хязгаарыгхуульчлахасуудлыг тусгамаарбайна.
Энэ дашрамд дээр дурдсан Үндсэн чиглэлийн хэрэгжилтямар байгааг холбогдох Байнгын хороо дүгнэж үзэх хэрэгтэйг тэмдэглэе.2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хуульөргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1хувь байна гэсэн дүн гарчээ.
Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуулиудын чанарямар байгаатай хамтатган авч үзэх ёстой гэж үзэж байна. Парламентын бүрэнэрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тооөмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүүчухал нь хэнд ч ойлгомжтой билээ.
Эрхэм гишүүд ээ,
Авлигатай тэмцэх хуулийг22 жилийнөмнөбатлан гаргаснаас хойшАвлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллагабайгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхчиглэлээрбидолонажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.
Үүний хамтавлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхүүрэгтэйхууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бусбайдлыг хангах ёстой.Нөгөөталаар хууль хяналтын байгууллагуудхуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга,шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас,тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийгталцуулдаг, дундньхэрэг замхарч,тодорхойгүй болдогүзэгдэлхэвших хандлагатайбайгаад онцгой анхаарвал зохино.
“Эрдэнэт”үйлдвэрийг тойрсон асуудлыг одоошуурхай шийдвэрлэж,хууль зөрчсөн этгээдүүдэдхариуцлагахүлээлгэх ёстой.
Авлигаавсан, эсэххэргийг шалгажбайгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөхтухай яриагарч, зарим нам, улстөрчидмэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийгхэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь МонголУлсын ашиг сонирхолд сөрөгүрдагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улстөрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүйээ.
Тиймээс УИХ-ын даргын захирамжаар“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнийхэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. ЭнэАжлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгаагухамсарлаж ажиллабал зохино.ТүүнчлэнДэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийнтөлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаасхандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.
Оффшорын тухай иргэд уулзалт хийсэн газар бүхэнд ярьсаарбайна. Асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд төр, засгийн бүх институцүүд, эрхүүрэг хүлээсэн нийт байгууллага хамтарч ажилламаар байна. Дэлхийн улс орнууд,олон улсын байгууллагуудтай хамтрах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах асуудал чбайхыг үгүйсгэхгүй.
Оффшорынасуудлаар тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалтыг энэ Их хурал л анх удаахийсэн. Одоо тэдгээрийн хэрэгжилт, үр дүн бидэнд чухал байна.
Хөрөнгө,орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшорбүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөххөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацааөнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье.
Эрхэм гишүүд ээ, Ерөнхийсайд аа,
Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөжбайгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэдасууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой.
УИХ-аас“Эдийнзасгийг сэргээх хөтөлбөр”батлахдаабодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээршийдвэрлэсэн.
Тавантолгойнбүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, ДулааныIII цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэгтөслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Уртчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замынбарилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа.
Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохонтөслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жилөнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлбэлэн гэж ойлгож байгаа.Яагаадхэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ?
Эдийн засаг, төсөв,санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэгзэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортойхадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа.Иймтаатайбайдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.
УИХ-ын түвшиндшийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийнгазар саналаа оруулж ир.Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе.
Мөн дээрх хөтөлбөрийгхэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссанзэсийнбаяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр,нүүрснээс нийлэг, байгалийн хийгаргахүйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлье.
Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыгорхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийгнэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа та бүхэнмэдэрсэн байх. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох,цалин нэмэх асуудлыг 10-р сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй.
Хаврын тариалалт хаяанд ирлээ. Өнгөрсөн жилургац муу авсан. Харин энэ хаврын хувьд хөрсний чийг сайн, зуншлага гайгүйболох төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тариалалтын бэлтгэлийгсайтар хангаж, шаардлагатай үр бордоо, техник хэрэгсэл, шатахуун тосыг нөөцлөнбазаахад төр засгаас тодорхой дэмжлэгүзүүлэхнь алдсанаа нөхөж, арвин ургац авах гол нөхцөл болно.
Хаврын салхи шуурга,шарусны үер, ой хээрийн түймрээс сэргийлж, гашуун сургамжаа давтахгүй байхадмэргэжлийн байгууллага,орон нутгийн удирдлагаонцгойанхаарах ёстойг сануулж хэлье.
Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааныэх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна. Зөвхөн 2018 он гарсааршүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ. Өвчин дэгдэхээр вакцинхайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж,ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ.
Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Мал, амьтныэрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтныхалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаархолбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй.
Эрхэм гишүүд ээ,
Иргэд,сонгогчидтойгооуулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссонгэдэгт биэргэлзэхгүйбайна.Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр,түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээсхариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн бисонгогчдодоо амласан.
Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай,Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ.
Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэнТөрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөөажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодожболохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байнагэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийгалдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгахболно.
УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүрцарай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.
Эрхэмгишүүд ээ,
Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ынгадаад харилцаанд хэд хэдэн чухал үйл явдал болж өнгөрлөө.
УИХ-ын даргын түвшинд БНТУ-д 5 жилийн дарааалбан ёсны айлчлал хийж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчидШвейцарийн Женев хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцлоо. УИХ-ынгишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны товчооны гишүүнээрсонгогдлоо.
ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдМонголын парламентын төлөөлөгчид анх удаа албан ёсны ажиглагчаар оролцлоо.
Монгол, Хятадын парламент хоорондын байнгынуулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Европын аюулгүй байдал, хамтынажиллагааны байгууллагын Парламентын ассамблей дахь “Торгоны замыг дэмжихбүлэг”-ийн олон улсын анхдугаар бага хуралд хамтран санаачлагчийн хувиар УИХ-ынтөлөөлөл оролцсон.
Эдгээр нь олон улсын түвшинд Монголынпарламентын нэр хүнд өсөн нэмэгдэж, байр суурь бэхэжсээр байгаагийн тод илрэлюм.
Бидэнд эрх зүйт төрийг улмаар төлөвшүүлэх,улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, саад бэрхшээлээарилгах чиглэлээр шийдвэл зохих асуудал, засах нь зайлшгүй алдаа, хийх ньгарцаагүй шинэчлэлийн аль аль нь бий.
Гэхдээ өөрчлөн сайжруулах нэрээр нийгмийнсэтгэл зүйг зориуд бэлдсэн буруу технологиор угаах, эмх замбараагүй байдалдтурхирахыг оролдох нь яавч сайн зүйл биш. Төр нь ч, нийгэм нь ч, бодлого нь чтогтвортой, зөвхөн хуульд захирагдаж, шударга, хариуцлагатай байж чадаж гэмээнэбид илүү сайнд хүрнэ.
Тиймээс нийт үндэстэн, улсын эрх ашгийг энтэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ УИХ-ын гишүүддээ хандануриалъя.
Улсын Их Хурлын2018оны хаврынээлжитчуулган нээснийг мэдэгдье.