Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2018 оны 04-р сарын 05 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
59f111cf387e8e9cc393281aebe896d5

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх  асуудлаар санал солилцоно.

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод тус тус бараалхана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх