Монгол Улсын төрөөс хулгай хийдэг төрийн түшээдийг Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн магнайлж байна. Түүний жил гаруйн хугацаанд 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг өөрийнхөө компани руу шилжүүлсэн луйврыг өчигдөр хэвлэлийн хурал хийсэн хуульчид олонд түгээв. Бид буцаан олголт гэж 400 мянган төгрөг авчихаад ямар их баярлаж байлаа.
Гэтэл Сангийн сайд гэх нэг нөхөр тэндээс 36 тэрбум төгрөгийн буцаалт авчихаад юу ч болоогүй мэт мэлийгээд сууж байна. Өнгөрсөн жилүүдэд олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно, хүүхдийн мөнгө олгохгүй, нийтдээ 2017 онд 1043000 хүүхэд олгох мөнгөнөөс 28 тэрбум төгрөг дутаад байна. Бүрэн гүйцэт олгох боломж байхгүй гэж байсан Сангийн сайд өөрийнхөө хувийн компанид 36 тэрбумыг олгочихоод байж байгааг юу гэж ойлгох вэ.
Хүний шуналд хязгаар үгүй гэж ярьдаг нь үүнийг л хэлээд байгаа аж. Төрөөс хулгай хийх гэж төр рүү орох гэж шунаад байдаг юмсанж. Ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болох гээд ухаан жолоогүй дэвхцээд байдгийн нууц тайлагдсаар байна.
Н.Дөл
Хүннү хороололоо барих гээд ичихгүй худлаа ярьж татвар төлөгчдийн мөнгийг луйвардаад суухаасаа ичээсэй.
Энэ ёстой шуналын хар уут даа