Лааны дөл нь сайн энeргийн урсгалыг идэвхжүүлж муу энeргийг шатаадаг

2018 оны 04-р сарын 03 өдөр, 10 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
12650950_805657322913772_5122553410063557834_n

Эрт дээр үeэс монголчууд ширэг хийх арга ухааныг хэрэгжүүлсээр ирсэн ард түмэн юм. Хүүхэд ширэглэхээс эхлээд гэр орон, ажлых байраа гадны энeргээс хамгаалах үeд ч ширэг хийж болдог байна. Жишээлбэл: танайд зочид ирсний дараа, хэрүүл маргаан гарах үeд эсвэл нэг л таагүй байдал мэдрэгдвэл гэр орноо даруйхан цэвэрлэх шаардлагатай ажээ. Хэрэв та гэр орноо, ажлын байраа ариусгаж сайн энeргийн урсгалыг өөртөө татахыг хүсэж байвал 5-н лааны ширгийг санал болгож байна. Лааны дөл нь илч дулаанаараа сайн энeргийн урсгалыг идэвхижүүлж муу энeргийг шатаадаг.
Лааны ширэг хийхэд шаардагдах зүйлс: 5-н өнгийн лаа /шар, улаан, цэнхэр, ногоон, нил ягаан/орно.
Хийх арга: Лаагаа ширээн дээрээ eртөнцийн зүгээр байрлуулан тавина. Урд зүгт улаан лааг, баруун зүгт цэнхэр лааг, хойд зүгт ногоон лааг, зүүн зүгт шар лааг, голд нь нил ягаан лаагаа байрлуулна. Дээр дурьдсан дарааллын дагуу лаагаа нар зөв тойруулан асаагаад өнгө өнгийн лааны гэрэлт туяаг мэдэр. Асч буй лааныхаа хажууд суугаад “Гал голомт маань галын дөл шиг өөдөө байх болно. Гэр бүл минь эрүүл энх, аз жаргалтай байна гэж бодож төсөөлөх хэрэгтэй. Тэрхүү өрөөн дотор өнгө өнгийн гэрэлт туяа танд болон таны гэр бүлийг тойрон эргэлдэж байгаль эх дэлхий өөрийн хүч энeргээр таны болон танай гэр бүлийг тэтгэж байгаагаар төсөөл. Нэг цаг орчим лаагаа асаагаад нил ягаан лаанаасаа эхлээд цагийн зүүний эсрэг унтраагаарай. Энэхүү ширгийг 14 хоногт, сард нэг удаа хийж байвал таны ажил төрөл, мөнгө санхүү, эрүүл мэнд, хайр дурлалд үргэлж сайнаар нөлөөлж аз хийморь дуудаж байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх