ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллалаа

2018 оны 04-р сарын 02 өдөр, 15 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
111

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гуравдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-нийг хүртэлх өдрүүдэд Дундговь, Дорноговь аймгуудад ажиллаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, батлагдсан хууль тогтоомжоо сурталчиллаа. 14 сум, 60 багтай Дорноговь  аймгийн хувьд  нийт 7300 орчим  малчин 2,2 сая толгой малтайгаар хаваржиж байна. Дундговь  аймгийн хувьд 15 сум, 66 багт 3.5 сая толгой малаа 10 гаруй мянган малчид өсгөн үржүүлж байна.

Хаваржилтын нөхцөл байдал, аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг газар дээрээс нь шийдвэрлэх зорилготой салбарын сайдын албан томилолтын үеэр иргэд малчид хаваржилт хүндэрч малаа үргэлжлүүлэн тэжээж болзошгүй байгаа учраас хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа өвс тэжээлийнхээ хүрэлцээг илүү нэмэгдүүлэх, отор нүүдлийн хөлд талхлагдаад байгаа бүс нутагт дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.

  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Бэлчээрийн даацыг сайжруулахын тулд дорвитой арга хэмжээ авч, гаднын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулна. Бэлчээрээ сайжруулахын тулд тэжээлийн ургамал тариалах, сэлгэн нутаглуулах гэх мэт олон  арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Шинээр батлагдан гарсан салбарын суурь хоёр хууль /Мал амьтны эрүүл мэндийн тухай, Мөлын генетик нөөцийн тухай/ маань өнөөдөр бидэнд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц болж өгнө. Цаашдаа малынхаа тоонд биш чанарт, нэгж малаас авах ашиг шимд анхаарч чанартай, ашиг шим өндөр мал аж ахйуг хөгжүүлэхэд хамтарч ажиллана” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх