Зайсан толгойн зүүн энгэрийг зөвшөөрөлгүйгээр ухаж, байгаль хамгаалагч, цагдаа нар тоног, төхөөрөмжийг нь зогсоож чадахгүй сэтгүлчдээс тусламж гуйсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Энэ дагуу сэтгүүлчид тухайн газарт очиж мэдээлэл бэлтгэхэд иргэн О.Одсүрэн гэгч этгээд ямар ч зөвшөөрөлгүйгээр зайсангийн зүүн энгэрийг ухаж, цагдаа, байгаль хамгаалагч нарын шаардлагыг хүлээж авахгүй байсан нь тодорхой болсон юм. О.Одсүрэн нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн үеэл дүү юм байна.
Нийслэлийн прокурорын газраас дээрх газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай тогтоол гаргаж, иргэн О.Одсүрэнд хүргүүлсэн ч тогтоолыг үл ойшоон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан нь тэр байсан юм. Тиймээс тухайн үед БОАЖЯ, ЦЕГ-ын зүгээс зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байсан иргэн О.Одсүрэнгийн машин, техникийг зогсоожээ.
Гэсэн ч харамсалтай нь өнөөдөр тэрбээр зайсан толгойн зүүн энгэрийг хашиж дахин ухаж эхэлсэн байна. Үйл явдлын мөрөөр сурвалжлахад бодит байдал ямар байсныг нуршилгүйгээр хүргэж байна.