Үндэсний аудитын газраас Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/ -ийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” гаргаж, аудитын гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг төрийн өмчит 5 үйлдвэрийн газарт олгосон бөгөөд МТҮП-ийн Ерөнхий захирал Ц.Содномдамба гэрчилгээг гардан авлаа.
Аудитын дүнэлтээр МТҮП-ийн санхүүгийн үр дүн, ажил гүйлгээнүүд холбогдох хууль тогтоомж, сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу алдаагүй үнэн зөв, шударга илэрхийлэгдэж байна гэж үзсэн байна.
МТҮП-ийн хувьд сүүлийн жилүүдэд “ЗӨРЧИЛТЭЙ” гэсэн дүгнэлтийг аудитын газраас авч байсан бол энэ жил “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” авсан нь тус байгууллагын менежмент сайжирч, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн илрэл юм.
