Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Р.Содхүүгийн хувьд тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн бол З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргаас нь чөлөөлсөн байна.
Сүхбаатар аймгийн ИТХ-аас өмнө нь аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан З.Энхтөрийг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр огцруулах шийдвэр гаргажээ. Түүний оронд Р.Эрдэнэцогтыг Засаг даргаар сонгон, батламжлуулахаар Ерөнхий сайдад саналаа хүргүүлээд байсан аж. Харин Ерөнхий сайд саналыг нь хүлээн авч дээрх шийдвэрийг гаргажээ.
Н.Дөл