Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас өмсөж, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид баривчилсан байна Тодорхой оршин суух хаяггүй, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс дөрвөн удаагийн ял шийтгэгдэж байсан 41 настай, эрэгтэй Г гэгч удаа дараа гэмт хэрэг үйлдэж байжээ. Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, нэгжлэг хийж,эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг байсныг шалгалтын явцад илрүүлсэн байна. Г нь 2017 оны долдугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан аж. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хэрэв таныг шөнө оройн цагаар цагдаагийн дүрэмт хувцас өмсөж эсвэл албаны үнэмлэх үзүүлсэн сэжигтэй этгээд саатуулан шалгаж,торгуулийн хуудасгүйгээр торгох, хууль бус зүйл шаардвал даруй цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.