Б.Буджаргал дэлхийн рекордыг шинэчлэхээр АНУ-ыг зорилоо

2018 оны 03-р сарын 29 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11233428_914119165319916_1515063777252399721_n

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал дахин хэт хол гүйхээр АНУ-ыг зорилоо. Уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” тэмцээн АНУ-ын  Нью-Йорк хотноо 23 дахь удаагаа болох гэж байна. Өнгөрсөн жил 10 өдөр, шөнийн буюу 240 цагийн тэмцээнд манай тамирчин, хөнгөн атлетикийн болон уулын спортын мастер Б. Буджаргал 1189 км гүйж дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Уг тэмцээн  ирэх сарын 17-27-нд болох тов гарчээ. 30 жилийн өмнө буюу 1988 онд Австралийн тамирчны тогтоосон 10 өдөр, шөнө 1551 км гүйсэн дэлхийн рекордыг 1555км болгон шинэчлэн тогтоох зорилго тавьсан Б.Буджаргалдаа амжилт хүсье. “дээлийнх нь зах”-ыг мушгин мушгин хүлээе.

750-1521167072145119

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх