Япончууд бизнесийн амжилтын нууцаа дэлгэж байна

2018 оны 03-р сарын 29 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15223152915abcb01b0ad85

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн  байгууллагууд болон Япон улсад үйл ажиллагаагаа эрхлэх сонирхолтой, тус улсын бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр Блью Скай зочид буудалд “Японы бизнесийн амжилтын нууц”  сургалтад сууж байна.

Учир нь Япон хүмүүсийн бизнесийн арга ухаан, зарчим хандлагын өөрийн ажил амьдрал, бизнестээ өвлөн нутагшуулахад сургах зорилгоор Японы  PDAA-ийн олон улсын практик нийгэмлэгийн  ерөнхийлөгч ноён Такахаши Хидэки энэхүү сургалт, зөвөлгөөг өгч байгаа ажээ.

Ноён Такахаши Хидэки нь Японы Пи Ди Эй Эй ерөнхийлөгч, Бридж группын захирал бөгөөд өөрийн орны бизнес эрхлэгчид, компаниудын үйл ажиллагааг сайжруулж, борлуулалтыг өсгөж өгч байсан туршлагатай аж. Тэрбээр өөрийн компаниа 5 жилийн хугацаанд 300 ажилтантай, 9 тэрбум иенийн жилийн орлоготой болтол өргөжүүлсэн амжилтын эзэн ажээ.

Түүний бизнесийн зарчим нь зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулах бус харин тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний мөн чанар, үнэ цэнийг зөв таниулснаар харилцагч, хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгч түүгээр дамжуулан нийгмийн харилцаанд хувьсгал гаргах чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээг түгээхэд оршдог  гэнэ.

Сургалт, зөвөлгөөний эхэнд “Хикари Жи Си” компанийн гүйцэтгэх захирал Ц.Тулга хэлэхдээ “PDAA нь 2015 онд Япон Улсад, 2017 онд Монгол Улсад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын PDAA  олон улсын практик нийгэмлэг болон Монгол Улсын “Хикари Жи Си” компани хамтран “PDAA академи  Монголиа” компанийг  байгуулсан юм.

Японы PDAA нь  тус улсын хүний нөөцийн салбарт шинэ урсгалыг  хөгжүүлэх зорилгоор анх  үүсгэн байгуулагдсан. Бидэнтэй нэгдсэн хүн бүрийн хүчин зүтгэлээр эдийн засгийн өсөлтөд нь хүчирхэг нөлөө үзүүлэх болно гэсэн алсын хараатайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Хамтын идэвхи зүтгэлээр Монголын хөгжлийг дэлхийд таниулна” уриан дор Монголын бизнес эрхлэгчид болон залуучуудад практик хөгжил дээр суурилсан ур чадварыг олгоно. Түүгээрээ дамжуулан Монгол Япон хоёр улсын хооронд бизнес эрхлэх боломжийг нээж,  хоёр улсын бизнесийн харилцааг дараагийн шатанд аваачих зорилго тавиад байна.

Практик хөгжил дээр суурилсан ур чадвар гэдэг нь бодит бизнесийн үйл ажиллагаа эрхлэнгээ мэдээ мэдээлэлээр хангагдаж, Япон хүмүүс юуг бизнесийн гол зарчмаа болгон ажилладаг юм бэ. Бизнесээ гадаадын зах зээлд гаргахад юун дээр анхаарах ёстой юм бэ. Том зах зээлийн борлуулалт,маркетингийн систем нь ямар байдаг юм бэ. Том зах зээл рүү гарахад ямар боломж байгаа вэ зэрэг нарийн  ур чадвар дээр суурилан олж авсан  мэдлэг чадварыг хэлдэг.

Тиймээс олон жилийн туршлагатай бизнесмэнүүдийн зөвөлгөөнөөс суралцаж, сургалтад хамрагдсанаар өөрийн ур чадвараа мэргэжлийн үнэмлэхээр баталгаажуулж, улмаар  бидний тусламжтайгаар тогтвортой түншлэлийг олох боломжтой.

Өнөөдөр “PDAA академи Монголиа”  нээгдсэнтэй холбогдуулж Японы  PDAA олон улсын практик нийгэмлэгийн ерөнхийлөгч Такахаши Хидэки болон PDAA-ийн олон улсын практик нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Эра Цэкаса нар Япон улсаас хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн семинараар Япон хүнтэй бизнес хийхэд хамгийн чухал гурван зүйл болох бүтээгдэхүүн, мөнгө, хүн гэсэн сэдвээр ярилцана” гэлээ.

PDAA олон улсын практик нийгэмлэгийн ерөнхийлөгч Такахаши Хидэки

-Япон улс нь эдийн засгийн хөгжлөөрөө түрүүлж явж байгаа. Монгол бол залуу, цаашид хөгжиж урагшилах улс. Тэгэхээр урд нь явж байгаа Япончуудын алдаа онооноос 100 хувь суралцах нь амжилтанд хурдан хүрэх дөт зам юм. Бид тэр зам нь болж “PDAA академи  Монголиа” компанийг байгуулсан. Бидний энэ талбар дээр залуу шинэ бизнесмэнүүд суралцаад өөрийнхөө ажил дээр алдаа бага гаргаж, хөгжих боломжтой.

PDAA-ийн олон улсын практик нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Эра Цэкаса:

-Япон хүмүүс дэлхийд мэргэжлийн дууриагчид гэдгээрээ танигдсан. Америкийн бизнес манай улсаас 10 жилээр түрүүлж байдаг. Япончууд америкийн шинэ гарч ирсэн бизнесүүдийг шууд очиж судалдаг. Тэгснээр үр дүнтэй, амжилттай урагшлах эхлэл болдог. Ер нь чаддаг хүнийг дууриана гэдэг амжилтанд хүрэх хамгийн дөт зам гэдгийг сайн ойлгох  хэрэгтэй. Япон Монголоос түрүүлж алхаж байгаа. Тийм болохоор Монгол дахь салбараар дамжуулан Яончуудаас суралцах нь бизнесээ хөгжүүлэх том боломж гэж харж байна.

П.Нарандэлгэр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/03/30 07:58

    гаднынхан цаг наргүй хөдөлмөрлөж бид тасралтгүй архи ууж зодолдож зай маань холдож байна

    (0) (0)