Маргааш буюу 3 дугаар сарын 30-нд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны тайлангийн хурал болно.
Эрчим хүчний салбарын өр авлага, ашиг алдагдал, нийт үйлдвэрлэсэн цахилгаан дулааны хэмжээ, аюулгүй найдвартай байдал, татвар шимтгэл зэргийг нэгтгэн Эрчим хүчний яам болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд танилцуулах юм.