“Оргио” тахиа Монголынх мөн үү,биш үү

2018 оны 03-р сарын 27 өдөр, 16 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туулын “Ажигана” ХХК-ийн “бараа” хил дээр саатуулагдсан тухай мэдээллийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сошиалаар түгээсэн. Тус компани нь монголчуудын амтархан иддэг “Оргио” тахианы аж ахуйг эрхлэн, жинхэнэ монгол тахианы мах зах зээлд нийлүүлдэг гэж олон даяараа итгэдэг байсныг эргэлзэхэд хүргэсэн. Шувууны ханиад дэлгэрсэн хориотой бүс нутгаас тус компани олон тооны дэгдээхэй оруулж ирснийг  буруутган бичсэн сэтгүүлч  Л.Мөнхбаясгалангийн мэдээллийн хариуд  “Ажигана” ХХК мэдэгдэл хийсэн байна.

Уг мэдэгдэлд “Ажигана” ХХК нь 2012 оны 9 дүгээр  сард Үндэсний хөрөнгө оруулалтаар махны чиглэлийн тахианы аж ахуйг байгуулж, 2013 оны 9 сараас эхлэн “Оргио” нэрийн зургаан төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байсан бөгөөд одоо зах зээлд нийт 10 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Эх орны хөрсөнд ургасан химийн найрлагагүй үр тариаг боловсруулан “Оргио”-гийн тэжээлийн үйлдвэрт тахианы тэжээлээ бэлтгэж,  эрүүл мах үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа бөгөөд “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, Олон Улсын ISO, HACCP стандартыг ханган үйлдвэрлэл, тээвэрлэлтийг хийж зах зээлд нэвтрүүлсэн юм. “Ажигана” ХХК нь дэлхийд цөөн байдаг, Монголдоо анхны, хангамжийн бүрэн нэгдсэн бүтэцтэй тахианы махны цогцолбор аж ахуйг бий болгон ажиллаж байна. Энэхүү бүтцийн давуу тал нь тахианы махны үндсэн түүхий эд болох үр тариа, махны чиглэлийн өндөгнөөс мах бэлтгэх хүртэлх бүх үе шатыг цогцолбор аж ахуйнхаа хүрээнд бий болгодог нь түүхий эдийн чанарт хяналт тавьж, хэрэглэгчдийг эрүүл, итгэлтэй хүнсээр хангах боломжийг олгодог” гэдгийг онцолсон байна.

29680712_1334728113325350_1842521345_o

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Иргэн
     (64.119.21..***)
    2020/07/05 23:49

    Оргиогийн шөлний яс далавч цээжний ясгүй мах зэрэг нь 850 гр гэсэн савлагаатай боловч жиндээ огт хүрдэггүй 810 – 815 гр байдаг. Шөлний яс нь өвдөл цөвдөг лангууны элдэв хог хаягдал шиг юмнуудыг хамт хийгээд савлачихсан байдаг

    (0) (0)
  2. Ц. .оюун
     (59.153.115.***)
    2019/09/20 11:05

    Уншлаа би одоо хүртэл итгэдэггүй хятад бүр муу нь гэж боддог.. тэжээл эх орондоо бэлдэж болно. Дэгдээхий яагаад авдаг юм. Хятадаас шүү. Орос Польш гээд гоё үйлдвэр нь байдаг мах нь амттай махны чиглэлийн байдаг. Дэгдээхий нь хятад болхоор хятад л гэсэн үг ш дээ. Таны бичсэнд монгол гэж батлах юм алгаа та бүр тодорхой баримттай үйлдвэрийн дамжлага …. бүгдийг үзүүлнэ үү. Баярлалаа.

    (0) (0)