Та Ebarimt-д нэвтэрч ороод данс тохируулах-руу ороход таны тохиролд таарсан сугалааны мэдээлэл харагдана. Хэрэглэгчийн мэдээллээ шалгаад зөв бөгөөд хонжворын мөнгө 1,000.000 төгрөгнөөс бага байвал баталгаажуулах товч дарж хүсэлтээ илгээж баталгаажуулна. Та 1,000.000 болон түүнээс дээш дүнгээр азтан болсон бол хүсэлт / 2хувь/, иргэний үнэмлэх, баримттайгаа ТЕГ-ийн Орлогын газарт өгнө. Та хөдөө орон нутаг-аас азтан болсон бол аймгийн татварын хэлтэст дээрх материалыг бүрдүүлж өгнө.
Сугалаанд азтан болсон хүсэлтээ хэрхэн баталгаажуулах вэ?
2018 оны 03-р сарын 27 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )