УГЗ, кино зураач П. Цогзол таалал төгслөө

2018 оны 03-р сарын 26 өдөр, 17 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsogzol1

“Монгол кино”-ны ерөнхий зураач УГЗ Пүрэвийн Цогзол 2018 оны 3 дугаар сарын 25-нд хүнд өвчний улмаас таалал төгсчээ.
Тэрээр 1934 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. Цогзол Москва хотод Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийг төгсч ирмэгцээ Монгол кино үйлдвэрт зураачаар орж ТШ-т, АЖ Д.Жигжидийн “Түмний нэг” кинонд ажиллан уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ.
Тэрээр ТШ-т УГЗ Б.Сумхүү, УГЗ Ж.Бунтар, УГЗ Р.Доржпалам, Н. Нямдаваа зэрэг олон найруулагчидтай ажиллаж уран бүтээлийн гайхалтай түүхийг бичсэн киноны нэр хүндтэй том зураач байсан юм. П.Цогзол нь “Үүрээр” , “Түмний нэг”, “Хүний мөр”, “Төөрсөөр төрөлдөө” , “Нийслэл хүү”, ” Тунгалаг тамир” 3 анги ,” Эх бүрдийн домог” зэрэг олон уран сайхны кинонд ерөнхий зураачаар ажилласан юм. Тэрээр 1979 онд “Бушхүүгийн үлгэр” киноны зохиолыг өөрөө бичиж найруулсан билээ.
Түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн Монголын Урчуудын Эвлэлийн шагнал, Ч. Лодойдамбын нэрэмжит шагнал, ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, 1984 онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх