Өрөмдмөл худагтай айл, албан байгууллагыг усны мэдээллийн санд бүртгэнэ

2018 оны 03-р сарын 26 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hudag

Монгол Улсын Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны есдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүлжээ. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг энэ оны есдүгээр сарын 15-ны  дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулан хамтран ажиллана уу.

2018 оны есдүгээр сарын 15-ны дотор гүний худгаа ирж бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэхийг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх