Монгол хамтлаг К-POP-ын ертөнцөд нэвтэрлээ

2018 оны 03-р сарын 26 өдөр, 10 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0-36

К поп -ын халуун тогоонд саяхан шинэхэн хамтлаг төрөн гарсан нь Монгол залуучууд байв. Тэд аль хэдийнэ уран бүтээлдээ орж, анхны дуугаа гаргаж, дүрсжүүлсэн нь олон сонсогчдыг татаад буй аж. Хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд тэд өөрсдийн дуу бичлэгийн студидээ дуугаа бичиж, мөн өөрсдөө клипээ хийсэн гэнэ. Хамтлагийн гишүүдийг танилцуулахад,

Уянга Солонгос улсдаа хоёрдугаарт ордог их сургуулийг санхүүгийн чиглэлээр төгсөж, одоогоор АНУ -ын Калифорниа мужид магистраар суралцаж байгаа. Солонгос улсад болсон гадаад оюутны солонгос хэл дээрх дуулах тэмцээнд анхны гадаад оюутан түрүүлсэн нь Монгол охин Уянга байв. Энэхүү уран бүтээл нь түүний анхных юм.

Төрмөнх буюу RUTUU Өдгөө Солонгос улсад суралцаж байгаа. Тэрбээр тус улсад өөрийн гэсэн бяцхан дуу бичлэгийн студыг ажиллуулдаг аж. Мөн Солонгос улсдаа MGL EVENT ба WORLD MAZAALAI компанийн дэд захирлаар ажиллан парти, арга хэмжээ зохион байгуулдаг байна. Багаасаа дуулж, бүжиглэдэг байсан аж.

Клипийг хийсэн Sydkyd Солонгос улсын KOREA University сургуулийг хэлний бэлтгэлээр төгссөн . Одоогоор тус улсдаа магистрантурт сурдаг. Зураг, видео хийх сонирхолтой.

Ингээд тэдний анхны уран бүтээл болох 렛미비 (Let me be) -г хүргэж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/03/26 13:48

    Huurhuniin

    (0) (0)