Эх дэлхийн цагт нэгдээрэй

2018 оны 03-р сарын 23 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ch_council_mn_1521767291_0st8dnob

Эрчим хүчний хэмнэлт хийж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэх арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна. Маргааш буюу энэ сарын 24-ний өдөр “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, “Зориг сан”,” Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран Монгол улсад 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Сүхбаатарын талбайд болох “Эх дэлхийн цаг” арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү өдрийг тохиолдуулж амьд хөгжмийн хамтлагууд, бүжигчид, “Universebest songs”-ийн залуу дуучид, “АСА” циркийн жүжигчид оролцох юм. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ.

Түүнчлэн энэ өдөр  Монголын үндэсний олон нийтийн телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж  “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх