Тэр өдрийг түүх мартахгүй

2018 оны 03-р сарын 22 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29341671_1330873250377503_275253532_n

Өнөөдөр гуравдугаар сарын 22. Одоогоос 36 жилийн өмнө 1981 оны энэ өдөр  монгол хүн анх сансарт ниссэн билээ. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Владимер Жанибеков, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансар огторгуйн уудамд ниссэн бахархалт өдөр. Хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас  уг хөлгийг хөөргөсөн тэр өдрийг түүх мартахгүй.

Тэр үед Владимер Жанибеков 39 настай туршлагатай нисгэгч байсан бол Ж.Гүррагчаа хорин хэдтэй шижигнэсэн залуу нисгэгч байлаа. Тэд сансарт  найман өдрийн турш ажиллахдаа дэлхийг 124 удаа тойрсон. “Союз-39” хөлгийн багийнхан  гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан.  Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.

1981 оны тэр өдрүүдийг Монголын ард түмэн сансарт ниссэн хүүгийнхээ төлөө санаа зовнин, бас бахархан баярлан  өнгөрүүлснийг өнөөдөр дурсахад юутай таатай.  Монгол хүн сансарт нэрээ мөнхөлсөн гайхамшигт түүх үеийн үед дуурсагдах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх