Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/47 дугаар тушаалаар томилогдсон “Алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2018 оны 3-р сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” байршлыг баталгаажуулж, ажлыг шуурхай зохион байгуулж оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх, цаашид алтны гарал үүслийг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэгт орсон төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.
Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй болно
2018 оны 03-р сарын 21 өдөр, 17 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )