Зэвсэгт хүчний 353-р ангид “Цэргийн Алдар” цол тэмдгийг нөхөн олголоо

2018 оны 03-р сарын 21 өдөр, 16 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fed8e58f-8626-4f45-8201-5156f13d29c3

Монгол Улсад зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 353-р ангид зочлон үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсад Агаарын цэрэг үүсэн байгуулагдаад 54 жил болжээ. Тус ангийн үндсэн үүрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайн аюулгүй байдлыг батлан хамгаалахад оршдог.

Тус ангид Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны 1976 оны 3 дугаар сарын 9-ны 15-р тогтоолоор “Цэргийн Алдар” алтан медалийг нөхөн олголоо. Энэхүү арга хэмжээнд Агаарын цэргийн командлалын ажиллагааны удирдлагын дарга, хурандаа Т.Ганбат, ЗХ 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Энхбат, Агаарын цэргийн үе үеийн ахмад дайчдын төлөөлөл тус ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Энэ өдөр хуучин цагийн зэвсэг болон шинэ цагийн зэвсгээ туршиж үзсэн бөгөөд энэ бүгд нууцлалын зэрэгтэй учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж болохгүй гэдгээ учирласан юм. Халдах дайсан довтлоод ирэхэд бэлэн байдалд эх орноо хамгаалахад хөл хавсруулан жагсах цэрэг эрс өдөр бүр суралцаж, хүмүүжиж, олон аавын хөвгүүдтэй анд болж, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэнэ хэмээн тэд ярилаа.

Мөн энэ үеэр МЗХ-ны удирдалгууд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа болоод цэрэг эрс албанаасаа халагдсаны дараа энгийн амьдралаа шилжээд ажлын байрны зуучлал болоод цэргийн ангид олж авсан мэдлэг, хүмүүжлээрээ нийгэмдээ хэрхэн үлгэр жишээ байх Монгол хүн байхын утга учир, үнэ цэнийг бий болгох. Мөн залуучуудын байгууллагатай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж гэр бүл, ажил амьдрал, карьер гээд нийгэмд хэрхэн яаж хөлөө олох талаар нээлттэй ярилцсан юм.

e6d14931-9ef3-4f2f-8a82-61e4658122b8

   

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх