2003-2018 онд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191,372 иргэнд 10,145 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ. Тодруулбал:
– Гэр хорооллын суурьшлын бүсэд 120,675 иргэнд 6,591.3 га газрыг буюу эзэмшиж буй газрыг нь өмчлүүлсэн.
– Цахим хэлбэрээр 69,836 иргэнд 3,501.28 га газрыг буюу шинээр суурьшлын бүс үүсгэж газар өмчлүүлсэн.
– Нийслэлийн ногоон бүсэд 861 иргэнд 52.4 га газрыг буюу зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлсэн байна.