Хөдөлгөөнт оффис” хороодод ажиллаж байна

2018 оны 03-р сарын 20 өдөр, 17 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28701259_1921288251516127_2431050375233321150_o

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн санаачилгаар нийслэлийн хэмжээнд анхлан хэрэгжиж байгаа “Хөдөлгөөнт оффис”-ийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнөөдөр дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нараар ахлуулсан хоёр баг 1-4, 11-14 дүгээр хороонд тус тус ажиллав. Багийн бүрэлдэхүүнд дүүргийн ЗДТГ-ын бүх хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Боловсрол, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба болон хог тээврийн компанийн холбогдох мэргэжилтнүүд оролцож, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Маргааш “Хөдөлгөөнт оффис” 5-7, 15, 17, 19 дүгээр хороонд тус тус ажиллана.

28828289_1921288138182805_235655297760538761_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх