2018 оны 03 дугаар сарын 20-ны 20 цагаас 03-р дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Улз, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад хэсгээр 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.