Завхан аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Улиастай сумын иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлсийг хулгайлдаг О.Б.М нарын бүлэг этгээдийн үйлдлүүдийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайлбал:
2018 оны 03 дугаар 06-наас 07-нд шилжих шөнө Улиастай сумын Богдын гол багт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан-Уул” хүнсний дэлгүүрээс их хэмжээний согтууруулах ундааны болон бусад эд зүйлс, 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Товцог багийн Тэжээлийн фондын 2-9 тоотод оршин суух иргэний гэрээс 10 ширхэг мөнгөн аяга, эд зүйлс, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Товцог багийн Барилгачдын хэсгийн 4-4 тоотод оршин суух иргэний гэрээс SAMSUNG маркийн 32 инчийн телевизор, 1 ширхэг гуулин домбо зэрэг эд зүйлсийг тус тус хулгайлсан байна.
Бусдын эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ
2018 оны 03-р сарын 20 өдөр, 11 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )