Иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхээр сургалтуудаа авч эхэллээ

2018 оны 03-р сарын 20 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gazarr

Нийслэлийн Газрын албанаас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхээр төлөвлөн Стандартчилал хэмжил зүйн газартай “хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.

Байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэгдсэн стандартад оруулах, түргэн шуурхай, ил тод, нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Өнөөдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 20 өдөр “Чанарын менежментийн тогтолцоо-MNC ISO 9001:2016” сэдэвт сертификаттай сургалтыг удирдлагын зөвлөл болон чанарын удирдлагын багын дунд явуулж байна. Сургалтаар ISO 9001:2015 стандартын агуулга бүтэц, үндсэн шаардлагуудыг тайлбарыг дэлгэрэнгүйгээр танилцуулах юм.

Нийт албан хаагчдыг хамарсан сургалтыг ирэх пүрэв болон бямба гаригт явуулахаар төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх