Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хайминтай уулзлаа

2018 оны 03-р сарын 19 өдөр, 17 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_4032-696x407

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хайминтай уулзлаа. Уулзалтаар БНХАУ-ын ЗГ-аас олгох буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан юм.

Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох хүрээнд 300.0 сая ам.долларыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барьж байгуулах асуудлыг МУ-ын ЗГ-ын тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д энэ оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх хүрээнд уг асуудлыг 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх, санхүүжилтийг олгох асуудлыг түргэлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн тухайгаа ярилцсан юм.

IMG_4024Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Зиньпин-ийн санаачилгаар “Нэг бүс ба зам” Олон Улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын хийсэн уулзалтын үеэр хятадын талаас Монгол Улсын Засгийн газарт ирэх 3 жилд олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо амалсан. Уг асуудлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг эрчимтэй бууруулах зорилгоор гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, инженерийн дэд бүтэц хүрэлцээгүй бүсүүдэд “Сервис центр” бичил дэд төвүүдийг байгуулах төслийн ажлыг яаралтай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж холбогдох журмын дагуу шийдвэрлэх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Засгийн газарт 1.0 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох хүрээнд 350.0 сая юанийн буцалтгүй тусламжийг МУ-ын барилгын салбарт “1008 айлын түр байрлах орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж Хятадын төр, хувийн хэвшлийн холбогдох шинжээчид, судалгааны баг хамтран ажиллаж төсөл эхлэх бэлтгэл ажлыг хоёр тал бүрэн хангасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д айлчлах үеэр дээрх төслийг хэрэгжүүлэх тухай захидал солилцох талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх