БНХАУ-д таеквондонгийн Азийн хотуудын өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид 13 медаль хүртээд эх орондоо ирлээ. Манайхнаас тус тэмцээний цорын ганц алтан медалийг Т.Болдбаатар хүртсэн бол Г.Учрал, Э.Хулан, Х.Ялалт, Б.Соёл-Эрдэнэ, Б.Золжаргал, Д.Цэгцбилэг нар мөнгөн медаль хүртэв. Харин Э.Энхмөрөн, А.Эрхэмбилэг, А.Эрдэмбилэг, Г.Учрал, З.Одгэрэл, Б.Солонго нар хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн амжилтаар хүрэл цом гардан авсан байна.
Таеквондочид хүрэл цомтой ирлээ
2018 оны 03-р сарын 19 өдөр, 15 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )