“Архангай Алтан Дорнодын дайчид” баг 250 мянган долларын үнэд хүрчээ

2018 оны 03-р сарын 19 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15214356665aaf4412bb6ab

Монголын сагсан бөмбөгийн “Үндэсний лиг”-ийн 2017-2018 оны аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж “Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын дайчид” баг аварга боллоо. Ингэснээр тус баг 2 дахь жилдээ цомын эзэн болж амжилтаа дахин бататгаж байгаа юм. Гэтэл ийм өндөр чансаатай яваа “Архангай Алтан дорнодын дайчид” багийг Архангайд алтны уурхай эрхлэн явуулдаг “Эрдэнэ Мандал” ХХК-гийн эзэн гэгдэх нэгэн эрхэм 250 мянган доллараар үнэлэн өөрийн болгох гэж байгаа сурагтай. Хөрөнгө чинээтэй томчууд 2020 оны сонгуульдаа аль хэдийнээ ойр тойрныхоо хүмүүсийг бэлдэж, сойж эхэлсэн хэмээгдээд байгаа бөгөөд 250 мянган доллараар сагсан бөмбөгийн баг худалдан авч байгаа энэ нууцлаг эрхэм тэдэнтэй холбоотой ч байж мэдэх юм. Бизнес эрхэлж буй нөхдүүд алсын хараатай, өөрт байгаа болон өрөөлөөс авсан зүйлээсээ яаж их хэмжээний ашиг гаргахаа сайн мэднэ. Гэхдээ эргээд тэр хэмжээний татвар улсдаа төлж чаддаг уу? Ганц энэ гэлтгүй үүнтэй төстэй гэрээ хэлэлцээр олон арваараа хийгддэг байж таарна. Энэ болгонд улс татвар авдаг баймаар. Энэ их мөнгийг эргэлдүүлж, угааж байдаг хүмүүс гэрээ хэлэлцээрээс гарч байгаа энэ их хөрөнгөнөөсөө төрд татвараа төлдөг үү гэдэг бас л нууцлаг. Ямартай ч  хэдэн зуун саяар үнэлэгдээд байгаа “Архангай Алтан дорнодын дайчид” баг зарагдах уу үгүй юу, зарагдлаа гэхэд одоогийнх шигээ  чансаагаа хадгалж чадах уу гэсэн асуултууд салбарынхны анхаарлыг татаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх