В.Путин ялалт байгуулж,Оросын түүхэнд рекорд тогтоосон анхны сонгууль болжээ

2018 оны 03-р сарын 19 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Putin

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох комиссынхон дүнгээ гаргаж байна.  ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 75 хувийн саналаар ялалт байгуулж буй юм. Тэрбээр Москвагийн цагаар 18-ны шөнө тус хотын Манежийн талбайд болсон Крым ОХУ-д нэгдсэний дөрвөн жилийн ойн баярын концертод оролцох үеэрээ нийт сонгогчдод хандан үг хэлсэн юм.
“Сонгуулийн үр дүнд та бүхэнд талархаж байна. Та, би, бид хамтдаа нэг том баг. Өнөөдөр саналаа өгсөн бүх хүн нэг том үндэсний баг билээ. Энэ сонгуулиас би илүү үр дүнтэй, хариуцлагатай, ачаалалтай ажиллаарай гэсэн ард түмнийхээ итгэл, найдварыг олж харлаа. Биднийг амжилт хүлээж буй нь тодорхой” хэмээн онцолсон юм.

Энэ удаагийн сонгуульд сонгогчдын 67 хувь нь оролцсон бөгөөд В.Путиний төлөө 76.66 хувь нь саналаа өгчээ. Түүний өрсөлдөгчдөөс  Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин 11.8 хувь буюу 8.57 сая хүний санал авч хоёрдугаарт орсон  байна. Гуравдугаарт Либерал ардчилсан намын Владимир Жириновский 5.67 хувь буюу 4.1 сая хүний санал авсан бол Иргэний санаачилга намаас нэр дэвшигч Ксения Собчак 1.67 хувь буюу 1.2 сая санал авчээ. Харин “Яблоко” намын Григорий Явлинскийн төлөө  1.04 хувь буюу 750 мянган хүн саналаа өгчээ. Судлаачдын дүгнэж буйгаар Оросын түүхэнд рекорд амжилт тогтоосон сонгууль энэ болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм өндөр хувьтай ялалт байгуулсан анхны хүн В.Путин юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон В. Путинд дэлхийн улсуудын тэргүүн, ерөнхийлөгч нар баяр хүргэж эхэлжээ. Хятадын дарга Си Жинпин баярын цахилгаан утсандаа хүчирхэг гүрний хөгжлийн замаар итгэлтэй алхаж байгаа нь Оросын ард түмэн аливаа асуудалд эв нэгдлийг эрхэмлэж байгаатай холбоотойг онцолсон байна.  Казахстаны ерөнхийлөгч  Нурсултан Назарбаев,Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро,Кубын ерөнхийлөгч  Рауль Кастро, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич,Боливийн ерөнхийлөнч   Эво Моралес,Абхазийн ерөнхийлөгч Рауль Хаджимб,Сербийн ерөнхийлөгч Милорад Додик нар баярын цахилгаан ирүүлжээ.

Эх сурвалж:Лента.ру

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх