“Монголын эрдэс баялаг- Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг энэ сарын 22-23-ны өдөр зохион байгуулна.
Энэхүү чуулган нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлахюм. Мөн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.