Якутскаас хөөрсөн онгоц цагаан алт,үнэт чулуу,алтыг “будаа” мэт асгажээ

2018 оны 03-р сарын 15 өдөр, 17 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28944437_1325404917591003_1990895063_o

ОХУ-ын Якутск хотын нисэх буудлаас хөөрч өндрөө авч байсан онгоцны ачааны хэсэг задарч ачиж явсан алт,үнэт чулуу,цагаан алт асгарчээ. Шинжээчдийн үзэж буйгаар уг онгоцонд  ачиж явсан 9000 кг алт нислэгийн талбай дээгүүр цацсан “будаа” мэт тарсан гэж YakutiaMedia агентлаг уламжилсан байна. Алт асгарсан талбайг хамгаалалтад авсан бөгөөд хэнийг ч тийш нэвтрүүлэхгүй байгаа аж. Онгоцны буудалд өндөржүүлсэн хяналт шалгалт гаргаж,харуул хамгаалалтыг чангатгасан гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

“Якутск” онгоцны буудлаас хөөрсөн ачааны “АН-12” онгоц  “Нимбус” агаарын тээврийн компанийнх аж. Осол гарах шалтгаан нь агаарын хөлгийн зүүн талын ачааны таг гэнэт онгойсон байна. Хөлгийн багийнхан үүнийг мэдмэгц онгоцыг Якутскаас 12 км зайд орших Маган сууринд аюулгүй газардуулжээ.  Агаарын хөлгийг нислэгт бэлдэж техникийн үйлчилгээ хийсэн инженер техникийн ажилтнуудыг шалгаж эхэлсэн байна. Уг онгоц нисэхэд ямар ч доголдол байхгүй гэж нислэгийн зөвшөөрөл олгосон баримт  бичгийг нисэх багийнхан хяналтынханд үзүүлжээ.

28906874_1325403680924460_1753887489_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх