Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах зорилгоор хэрэгжүүлж буй зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Газрын албанаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-нүүдэд шаардах хуудас хүргүүллээ.
Тухайлбал, өнөөдөр тус дүүргийн Туул жинпангийн уулзвараас зүүн 4 замын уулзвар хүртэлх тохижилтын ажлын хүрээнд нийт 35 ТҮЦ, 2 АТМ, 2 сонингийн цэгт мэдэгдэх хуудас хүргүүллээ.