Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг эхэллээ

2018 оны 03-р сарын 14 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
orchinn

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, тус салбарт хийж хэрэгжүүлэх иргэдийн шинэ санал санаачилга, гомдол хүсэлтийг бүртгэх зорилгоор БОАЖЯ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 21-нийг дуустал нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Орон даяар долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү нээлттэй өдөрлөгийг нийслэл хотод Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд өнөөдөр нээн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үг хэллээ. Өдөрлөгт БОАЖЯ-ны харьяа байгууллагууд оролцож өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгөхөөс гадна хөндлөнгийн судалгааны байгууллага нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх