Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ

2018 оны 03-р сарын 14 өдөр, 13 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ.

Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх