Ч.Мөнгөндалай Саяаны нурууны ноён оргилд гарчээ

2018 оны 03-р сарын 14 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79866b48-dd79-439b-8e84-a6580500936c

Сонсголын бэрхшээлээ үл тоон дэлхийн энтэй мөрөөдөж яваа нэгэн залуу бидний дунд амьдарч байна.Түүнийг Ч.Мөнгөндалай гэдэг. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн. Хүсэл тэмүүллийнхээ төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнгөндалай энэ удаа соло аялал буюу ганцаараа аялах төрлийг сонгож Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялж, далайн түвшнээс дээш 3491 м өндөрт орших Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд 3 сарын 11-ны өдөр гарсан адал явдалт аяллыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын уугуул бөгөөд багаасаа бүтэн өнчин хоцорчээ. Түүний сонсголын бэрхшээл төрөлхийн биш бөгөөд бага байхад эмийн харшлаас үүдсэн байна.

Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан Ч.Мөнгөндалайг монголчууд мэддэг, бас бахархдаг. Тэр дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд энэ хүсэл зорилгоо биелүүлж байсан билээ. Мөнгөндалай сонсголын бэрхшээлээ үл ажран Саяаны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд ийнхүү амжилттай авирч чаджээ.
Тэр аяллынхаа бичлэгийг хийж өөрийгөө ялан дийлж, оргилд гарсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх