Нэг настай хүү халуун тогоонд түлэгдэн нас баржээ

2018 оны 03-р сарын 13 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3a7bcbdc9e999316big

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ. Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Бяанзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх