Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжид дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.
Мөн Хийн Хангамж БНбД 42-01-04, Хийн Хангамж /нэмэлт өөрчлөлт/ БНбД 42-01-04/2008, Хийн Хоолойн угсралт БНбД 42-02-04, Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм, Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрмүүдийн холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байхыг анхааруулж байна.
Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:
- Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
- Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
- Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
- Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
- Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
- Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
- Хийн хоолойноос уяа уяж болохгүй;
- Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх;
- Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
- Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй;
- Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх;
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:
- Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
- Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
- Баллоны хаалтыг сайн хаах;
- Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
- Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:
- Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
- Баллоны хаалт ямарч согоггүй байна;
- Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
- Баллон бүрэн будагтай байх;
Хийг тээвэрлэх, хадгалах:
- Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жииргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
- Хийтэй баллоныг унагаж болохгүй;
- Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
- Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;
Дараах баллоныг ашиглахыг хориглоно.
- Баталгаажилтын хугацаа дууссан;
- Хаах хэрэгсэл бүрэн бус;
- Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
- Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
- Металл хийцэд өөрчлөлт орсон;
- Хүзүүвч болон суурь гэмтэлтэй