Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулж байна.
Ирээдүйн эзэд аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII дугаар ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжлээ зөв сонгохын ач холбогдлын талаар лекц уншиж байна.
Өнөөдрийн лекц Тусгаар тогтнолын ордны Их танхимд болох бөгөөд 17-р сургууль- 274, 72-р сургууль – 226, 49-р сургууль – 171, Тоолол сургууль -41 сурагч буюу нийт 712 сурагч оролцоно.