Баярын өдрүүдийг тохиолдуулан Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгжээс замын хөдөлгөөнд оролцож буй эмэгтэй жолооч нартаа гэнэтийн бэлэг барьж баярлуулсан байна.
Тухайлбал Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс нийт 10 эмэгтэй жолооч, явган зорчигч, Төв, Архангай, Сэлэнгэ, Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасаг, хэсгээс хөдөлгөөнд оролцож буй эмэгтэйчүүддээ гарын бэлэг гардуулсан байна.