Н.Цэрэнбат сайд хэвлэлийнхэнд хандаж уриалга гаргалаа

2018 оны 03-р сарын 09 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Tserenbat

Нийгмийн оюун санааг төлөвшүүлж, хөгжүүлэхэд чиглүүлэгч хүч болдог сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд та бүхнийг байгаль хамгаалах үйлсэд манлайлахыг уриалж байна.

Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд хаягдал хуруу болон товчин зайны хор, уршгийг таниулсан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, БОАЖЯ-тай хамтран ажиллана уу.

Цаашид иргэдэд экологийн боловсрол олгох замаар байгаль хамгаалах чиглэлээр телевизүүд нийт эфирийнхээ 10 хувь, сонинууд талбайнхаа 10 хувь, цахим сайтууд тусгай булан гарган нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг хүсье. Эх болсон байгалиа хамгаалахыг уриалж, олон нийтийг соён гэгээрүүлэх нь хэн нэгний эрх ашгийг дээдэлсэн улс төр биш, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй их үйлс юм. Тиймээс та бүхнийг уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хандлагаа өөрчилье!

УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД   НАМСРАЙН ЦЭРЭНБАТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх