“Монгол гоо- 2018 ” үзэсгэлэн нээгдлээ

2018 оны 03-р сарын 07 өдөр, 17 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
го

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн Холбоотой  хамтран ЕБДС- ийн ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчдийн  “МОНГОЛ ГОО” үзэсгэлэнг  2018 оны 03 дугаар сарын 07 ний өдөр  Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галерейд зохион байгууллаа.

Энэ үзэсгэлэнгээр Монгол түмний хэл бичиг, хувцас эдлэлийн соёл, хүний сэтгэлд орших төгөлдөр гоо ертөнцийг тодотгон харуулах, бүсгүй хүний, эх хүний дотоод гоо үзэсгэлэнг дүрслэх урлагийн олон төрлөөр илэрхийлснээр хүүхэд багачууд, залуучуудад эмэгтэй хүнийг хайрлах, хүндэтгэх, дээдлэх чанарыг төлөвшүүлэх зорилготой.

 “МОНГОЛ ГОО”  үзэсгэлэнд  багш нарын 27, ахлах ангийн эмэгтэй сурагчдын  20, мэргэжлийн уран бүтээлчдийн 43, нийт 90 бүтээл тавигдаж байна.

Үзэсгэлэнд “Бяцхан мисс” Олон Улсын Хүүхдийн байгууллагын авьяаслаг хүүхдүүд Монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр, урлагийн тоглолт сонирхууллаа. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд УИХ- ийн гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг, Улсын их хурлын эмэгтэй гишүүд, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд, Бяцхан мисс Олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг нар хүндэт зочдоор  оролцлоо.

Үзэсгэлэн 2018 оны 03 дугаар сарын 07-20 ны өдрүүдэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галерейд гарах тул та бүхэн хүрэлцэн ирж Монгол түмний гоо ертөнцөөр тухлан саатаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх