“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийтийн тээврийн салбарт ажиллаж, нийслэлийн иргэддээ үйлчилж буй бүсгүйчүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Эв нэгдэл ҮЭ-ийн хорооноос ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 1-р бааз шалгагч А.Эрдэнэцэцэг, 2- бааз шалгагч Г.Адеп, 3-р бааз Ц.Оюунтунгалаг нарт таван ханатай гэрийг, айл гэрийн голомтын гал үргэлж бадамлан асч, ажил үйлс нь өөдрөг байхыг билэгдэн зуухны хамт олгох болсныг уламжлан батламжийг нь гардуулан өгсөн.
Мөн нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж, автобуснуудын урд талд “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг мэндийг хүргэе” гэсэн мэндчилгээ байршуулж, нийтийн тээврээр үйлчлүүлж буй бүсгүйчүүдэд цэцэг бэлэглэлээ. Үйлчлүүлэгсэд “Нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн автобусны угаалга цэвэрлэгээ, үйлчилгээ сайн байдаг. Үйлчлүүлэгчдээ хүндэтгэж байгаад талархаж байна” гэсэн юм. Нэгтгэлийн удирдлага, ажилтнуудаас Монголынхоо нийт бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.