Хятадууд тэрбумтны тоогоор дэлхийг тэргүүлж байна

2018 оны 03-р сарын 06 өдөр, 16 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
forves

Одоогийн байдлаар  манай дэлхий дээрх баячуудыг  2694 тэрбумтан толгойлж байна.  Тэрбумтнууд өдрөөс өдөрт шинээр “мэндэлж” олшрон олширсоор байна. 40-өөд жилийн өмнө, БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин ард түмнээ сайн сайхан амьдрахыг уриалж баяжихыг дэмжиж байсан билээ. Түүний хэлсэн “Аугаа Хятад, Хөрөнгөтэй Хятад” гэсэн түүхт уриа хятад хүн бүрийн сэтгэлд хадаатай байдаг аж. Тиймээс ч өнөөдөр дэлхийн хамгийн хөрөнгөтөн улс  Хятад болжээ. Хоёр  жилийн өмнө АНУ-ын тэрбумтан иргэдийн тоо 819, БНХАУ-ын тэрбумтны тоо 571 байсан бол 2018 оны эхэн үеийн судалгаагаар Хятад улс тэрбумтны тоогоор тэргүүлжээ. Дэлхийд албан ёсоор тодорсон  2694 тэрбумтны  30 хувь нь Хятадынх. Тэд дэлхийн  дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг дангаараа гаргаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх