Баянгол дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд анх удаа зөвлөлдлөө

2018 оны 03-р сарын 05 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9fdxiilpkgkk52d40k51w1y1s

Баянгол дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хамтдаа хөгжье” уулзалт, зөвлөгөөн боллоо. Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулсан уг уулзалтад дүүргийн бизнес эрхлэгч 140 гаруй эмэгтэй оролцсон юм.
Уулзалтын үеэр бүсгүйчүүд бизнес эрхлэхэд тулгардаг зовлон, жаргалаа нээлттэй хуваалцаж байлаа. Тухайлбал, банкны зээлийн хүү. Зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү төлөөд дараа нь үндсэн зээлээ төлдөг. Алданги, нэмэгдүүлсэн хүүг зогсоож өгөөч гэсэн санал хүсэлтийг олон хүн хэлж байв. Ажилчдынхаа цалинг өгөхийн тулд өөрт байгаа ээмэг, бөгжөө ломбардад тавиад дараагийн цалингаас өмнө амжиж аваад дахиад тавьдаг. Бидний хүч мөхөстөж байна гэв.
Мөн тэд гадаад орнуудтай харилцаа холбоо тогтоож, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах улмаар өөр хоорондоо туршлага судлах боломж зэргийг бүрдүүлж өгөхийг хүслээ.

Анх удаа зохион байгуулагдсан энэхүү уулзалт, зөвлөгөөнд оролцсон эмэгтэйчүүд дүүргийн Засаг дарга болон дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийнхөнд талархаж буйгаа илэрхийлж, цаашид энэ төрлийн олон арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг хүсэв.

Засаг дарга С.Одонтуяагийн санаачлагаар Баянгол дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт, зөвлөгөөн болж 140 гаруй эмэгтэй оролцов. Тэд өөрийн хүүгээ биш банкны хүүг бодож сэрдэг болсон гээд олон асуудал буйгаа хэлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх