НИЙГЭМ

Угаартсан иргэний амь насыг авран хамгаалав

2018 оны 03-р сарын 05 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28685629_2033467890259481_6943901033383988851_n-702x336

2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 10 минутад Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.

 Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байжээ.

 Аврагчид утаанд угаартсан  иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан юм.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраалаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013