С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр Иргэний Зориг Ногоон намын даргаас чөлөөлжээ

2018 оны 03-р сарын 05 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Oyun

Иргэний Зориг Ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэлэлцлээ.

Иргэний Зориг Ногоон намын Үндэсний хорооны 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байх тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.

Иргэний Зориг Ногоон нам нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон ба С.Оюуныг өөрийнх нь  хүсэлтээр намын даргаас чөлөөлжээ. Иргэний Зориг Ногоон намын даргаар Ц.Ганхуяг үлдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх