БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Турк улстай аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уламжлаад аялал жуулчлалыг хөгжүүлсэн Туркын туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд Ахмет Язал Монгол Улс Турк улсын эртний түнш төдийгүй өвөг дээдсийнх нь нутаг учир Туркчууд Монгол Улсад аялах сонирхол маш их байдгийг тэмдэглээд Монгол Улстай аялал жуучлалын салбарт хамтарч ажиллахад үргэлж таатай байх болно гэдгээ ч илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд Элчин Ахмет Язал “Зам тээврийн хөгжлийн сайдтай Монголын агаарын тээврийн салбарт Туркиш айрлайнс компанийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаа талаараа санал солилцсон. Ингэснээр Монголын аялал жуулчлалд томоохон түлхэц өгнө гэж найдаж байна. Та аялал жуулчлалын салбар хариуцсан сайдын хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулбал талархах болно” хэмээсэн юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үүний хариуд “Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн асуудлыг либеральчлахаар баримт бичгээ боловсруулж байна. Энэ ондоо багтаад бодлогын баримт бичгээ гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс аялал жуучлалын салбарт таатай ахиц гарна гэдэгт найдаж байна” хэмээсэн юм.
Турк улстай аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2018 оны 03-р сарын 02 өдөр, 17 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )