Тэшүүрийн холбооныхон мэдээллийн төөрөгдлийг арилгаж, бодит үнэнийг хүргэхийг зорьжээ

2018 оны 03-р сарын 02 өдөр, 16 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5hss085v9qejgne87mgj16jh4g

Монголын тэшүүрийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Манай улсын өвлийн ууган спортын нэг нь тэшүүрийн төрөл билээ. Монголын тэшүүрийн холбоо нь 1959 онд байгуулагдаж, 1960 онд Олон улсын тэшүүрийн холбоонд, 1961 онд Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр тус тус элссэнээр олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд оролцдог болсон. Мөн Азийн Тэшүүрийн Холбоонд 1991 онд элссэн бөгөөд Азийн Тэшүүрийн Холбооны Дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэнэ-Өлзий (2010-2014), Азийн Тэшүүрийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Болормаа (2017-оноос хойш) ажиллаж байна” хэмээн дурдаад  “Манай улсаас өвлийн цагаан олимпод 1964 оноос хойш 8 удаа нийт 17 тамирчин оролцсон билээ. Мөн  Залуучуудын өвлийн анхдугаар олимп (2012 он, Австри, Инсбург)-д тамирчин,спортын мастер А.Энх-Ариун 500 м, 3000 м зай, бөөн гараатай уралдаанд амжилттай оролцож 14-16 дугаар байр эзэлж байсан. Залуучуудын өвлийн II олимпод тамирчин ОУХМ Б.Сумъяа амжилттай оролцож, Эв нэгдлийн холимог багийн уралдаанд Солонгос, Хятад, Италийн тамирчидтай хамт багаараа 1 дүгээр байр эзэлж, эх орондоо “Билэгдлийн” алтан медаль авчирсан. Ганцаарчилсан зайн уралдаанд 500 м-т 26 тамирчнаас 23, 21-р байр, 1500м-т 26 тамирчнаас 24-р байр эзэлсэн” гэжээ.

Тэшүүрийн холбооноос сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй,  хувиасаа 8,0 сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон” гэх мэт мэдээлэл түгж байгааг үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн няцааж, үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор  мэдэгдэл гаргаж байгаагаа илэрхийлсэн байна. Уг мэдэгдэлд  “ОУХМ Б.Сумъяа нь “Пенчён-2018” өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж Олимпийн эрх авах боломжтой. “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх авсан нийт тамирчдын жагсаалтыг Олон улсын тэшүүрийн холбооны цахим хуудас руу нэвтэрч үзнэ үү” гээд хаягийг гаргасан байна.

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.isu.org%2Fdocman-documents-links%2Fisu-files%2Fevent-documents%2Fspeed-skating-8%2F2017-18%2Fworld-cups-10%2Fseries-files-16%2Fdocuments%2F15450-qualification-of-noc-event-quota-places%2Ffile&h=ATMqapButgYzft0uChPTwvnK_QbfIMM063cvuVfM0k46dkv3Qo8s5zM_pMMunSSSlvmO25-t4brrf2siWXJ1Py8u_1EaM8cHUFg5Jq_ECobijLN7JzptNA

Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, тамирчнаа олимпын эрх авахуулахын төлөө, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна хэмээн Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Болормаа онцолжээ.

28377788_2085072295102333_1330759924950517902_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх